Биатлоны дэлхийн аваргын тэмцээнийг анх удаа шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Биатлоны дэлхийн аваргын тэмцээнийг анх удаа шууд дамжуулна

Монголын Биатлоны Холбоо, NTV телевиз хамтран Монгол улсаас анх удаа 2014-2015 оны Биатлоны улирлын Дэлхийн цомын тэмцээн, Биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг онцгой эрхтэйгээр шууд дамжуулах боллоо. 2014.12.12-ноос эхлэн NTV телевизээр орон даяар шууд дамжуулагдах юм. Дашрамд хэлэхэд Монгол улс 1964, 1968 оны өвлийн олимпиадад Биатлоны төрлөөр оролцож олимпийн гараагаа эхэлж байсан түүхтэй. Дэлхийд өвлийн спортын төрлүүдээс хамгийн олон үзэгч, дэмжигчтэй гэгддэг биатлоны спортыг сүүлийн үед монголчууд ихээхэн сонирхож, хичээллэдэг болсон. Дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог биатлоны спортыг шууд дамжуулах эрх нь хэдэн зуун мянган еврогоор хэмжигддэг.  

Монгол улс нь 2013 онд Олон Улсын Биатлоны Холбооны гишүүн юм. ОУБХ-ны мэргэжлийн зөвлөлийн судалгаагаар Азийн орнуудаас олимпид хамгийн өндөр амжилт үзүүлэх орон бол Монгол улс гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж