Залуу дипломатууд клубын зохион байгуулалтад оров

Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

Залуу дипломатууд клубын зохион байгуулалтад оров

Гадаад хэргийн яамны залуу албан хаагчдын санаачилгаар “Залуу дипломатчдын клуб”-ын үйл ажиллагаа сэргэж, шинэ зохион байгуулалтад оржээ.

Тус клуб 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болсон бүх гишүүдийн анхны хурлаараа дүрмээ хэлэлцэж, бүтэц зохион байгуулалтын хувьд байнгын ажиллагаатай 11 гишүүн бүхий Зохицуулах зөвлөл, клубын тэргүүн, дэд тэргүүнтэй байхаар баталж, нийт 84 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Залуу дипломатчдын клуб”-ын албан ёсны нээлтийн ёслолын ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд тус клуб “Эрүүл биед саруул ухаан” явган аялал, “Around the world” хэлэлцүүлэг, “Өглөөний мэнд” мэдээллийн цаг зэрэг зарим арга хэмжээг зохион байгуулаад байна.

“Залуу дипломатчдын клуб”-ын зорилго нь дипломат албанд өндөр чадвартай залуу боловсон хүчнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, өмнөх үеийн залгамж чанарыг хадгалах, залуу ажилтнуудын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, Улаанбаатар дахь дипломат корпустай идэвхтэй харилцах, хамтдаа хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж буй ажээ.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж