Харанхуй өрөөнд……….

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Харанхуй өрөөнд……….

Та бүхэний бодож байгаа шиг
хог новшоор дүүрэн харанхуй өрөө биш.
Пад
харанхуй өрөө. Уйтгар гуниг, харуусалаар нулимсаар дүүрсэн өрөө. Энэ
өрөөнөөс зөвхөн түг түг гэсэн ямар нэгэн цохилт л бүдэг бадаг
сонсогдоно. Өрөөний хаалгыг хэнч онгойлохыг хүсэхгүй нь юутай хэцүү
гээч. Энэ Нарны гэрэл битгий хэл лаа ч энд асаж байгаагүй биздээ. Тийм
л сэтгэгдэл төрөм харанхуй өрөө юмдаа. Хэдийгээр олон жилийн өмнө Энэ
харанхуй өрөө гэрэл гэгээгээр дүүрэн байсан. Энд ч лаа асаж, тэнд ч гал
асаад л төрөл бүрийн гэрэл гаргаж болохуйц бүхий л зүйлсээр дүүрэн
байсан. Инээд хөөр, баяр баясал, догдлол айдас гээд л хамгийн сайхан
сайхан энд л оршиж. Энэ өрөөнөөс л бүгдийг удирдаж байсан. Энэ өрөөний
түлхүүр нэгэхэн хүнд л байдаг байлаа. Зөвхөн тэр хүн л энэ өрөөг
цэвэрлэж янзалж өөд нь татдаг байлаа. Цаг хугацаа нилээн өнгөрч тэр
түлхүүрээ надад өгөөд би буцаж ирнээ гээд явсан. Тэр мөчөөс нөгөө өрөөнд
чинь "Хүлээлт" гэх нөхөр түрээслэж суудаг боллоо.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж