Түүх, археологийн үндсэн чиглэл тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.12.17-нд нийтлэгдсэн

Түүх, археологийн үндсэн чиглэл тодорлоо

Монгол орон нь гадаадын жуулчид, судлаачдын анхаарлыг ямагт татсаар ирсэн. Иймд түүх, археологи, байгалийн аялал жуулчлалын үндсэн чиглэл, сүлжээг танилцуулах нь аялал жуулчлал хөгжих, улс орны эдийн засаг дэвжих, цаашилбал түүхэн дурсгал болон газрыг хамгаалах, хөгжүүлэхэд чухал хувь нэмэртэй юм.

Говь, Говь-Хангай, Хангай, Хан Хэнтий гэсэн үндсэн дөрвөн чиглэлийг зураглан харуулсан Археологийн шинжлэх ухааны доктор Н.Эрдэнэ-Очирын “Монгол орны түүх, археологи, байгалийн дурсгалын аялал жуулчлалын үндсэн маршрут” хэмээх ойлгомжтой, тодорхой, хэн ч дагаж мөрдөж болохоор бүтээл мэндэлжээ. Бүтээлд газарзүйн солбицлыг тавьсан нь номын үнэ цэнийг улам өндөрт өргөжээ.

Монгол, англи хэлээр хэвлэсэн энэхүү ном нь дотоод, гадаадын жуулчид, аялагчид, аялал жуулчлал эрхэлдэг хүмүүст тун сайхан “бэлэн хоол”болж байгаараа онцлогтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж