Дугуйтай Санта бэлэг тараана

Хуучирсан мэдээ: 2014.12.17-нд нийтлэгдсэн

Дугуйтай Санта бэлэг тараана

Ирэх бямба гаригт “Дугуйтай Санта” парад болох гэж байна. “Оргил уулын дугуйн клуб”, “Монголын залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв” хамтран багачууддаа сэтгэлийн бэлэг барих “Дугуйтай Санта-2014” хөтөлбөрийг зохион байгуулахаар болжээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд

  • Чингисийн талбай
  • Баруун дөрвөн зам
  • Зүүн дөрвөн зам
  • Багшийн дээд
  • 25 дугаар тусгай дунд сургууль гэсэн маршрутаар “Дугуйтай Санта” парад үргэлжлэх аж.

Парадад 120-200 Санта оролцох бөгөөд уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй хэн ч бүртгүүлэх боломжтой аж.

Хамгийн гол нь бүртгүүлэх Санта нарт дугуй, Сантагийн хувцас байх шаардлага тавьж байгаа гэнэ.

“Дугуйтай Санта” аянд оролцсон хүн бүрт сайн үйлсийн аяны нэгдэлд багтсаныг нь нотлон гэрчилгээ, дурсамж хадгалуулах ажээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж