“Энэрэл” эмнэлэгт 200 гаруй сая төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

“Энэрэл” эмнэлэгт 200 гаруй сая төгрөг зарцуулна

“Энэрэл” эмнэлэг нь 1998 онд байгуулагдсан Монгол улсын цорын ганц, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

 

2010 онд тус эмнэлгийн барилгыг акталснаар өнөөдрийг хүртэл зориулалтын бус түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр эмнэлгийн эмч ажилчидтай уулзаж шинэ байрны засварт зориулж 200 гаруй сая төгрөг шийдүүлснээ дуулгалаа.

 

Мөн тус эмнэлгийн байрны асуудлаар Эрүүл мэндийн шинэ сайд Г.Шийлэгдамбатай  ярилцаж нэмэлт санхүүжилтийг яамны зүгээс нэн даруй гаргуулахаар болжээ.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж