Илжиг унахыг Яценюкт зөвлөв

Хуучирсан мэдээ: 2014.12.23-нд нийтлэгдсэн

Илжиг унахыг Яценюкт зөвлөв

Арсений Яценюк
ИТАР-ТАСС/Максим Никитин

 

Улс орон хямралтай байгаа цаг үед албаны Mercedes машинаа илжгээр солихыг Украины ерөнхий сайд Арсений Яценюкт  “Петр Порошенкогийн эвсэлийн” депутат Сергей Каплин зөвлөв.

 

"Өмнө  нь Азаров унаж байсан “Мерседесийн” өвлийн дугуйг Яценюк саяхан худалдан авлаа. Нэг дугуй солиход  төсвөөс 42 мянган гривенийг ($2660) гаргасан. Энэ бол эдийн засаг нүүрлэчихээд байгаа энэ үед улс орноо гутааж, доромжилсон үйлдэл.  Улсын мөнгөөр тансаглаж болохгүй” хэмээн Каплин "112 Украина"  сувгаар ярьжээ.

 

Хүнд цаг үед “Төр бүх зүйлд хэмнэлт хийх шаардлагатай. Депутатууд, шүүгч нар, прокурорууд, тэдний туслахуудын эдэлдэг элдвийн хангамж бүхнээс  хэмнэлт хийх хэрэгтэй”-г сануулжээ.

 

“Улс орон эдийн засгийн хямралд нэрвэгдсэн энэ үед тэр илжиг унах ёстой гэж би үзэж байна” гэж депутат эсэргүүцлээ ерөнхий сайдад илэрхийлжээ.

 

Украины эдийн засгийн хямрал

 

Донбасст явуулж байгаа ажиллагааны өдөр тутмын зардал эдийн засгаас 100 сая гривен ($6,3 сая) сорж байна хэмээн Украины ерөнхийлөгч Петр Порошенко бямба гаригт ярьжээ. “Энэ бол манай орны хувьд асар их мөнгө. Гэхдээ бид Батлан  хамгаалахдаа мөнгө хэмнэхгүй” гэдгийг тэр онцолжээ. Ирэх жилд дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувийг Украин армидаа зарлагдах юм.

 

Донбасс дахь сөргөлдөөний шууд гарлага нь арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар, 30 тэрбум гривенээр  ($2,3 тэрбум) үнэлэгдлээ гэж Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл мэдээлсэн байгаа. Хүчний ажиллагааг явуулахад 63 тэрбум гривен ($5  тэрбум) зарлагдсанаа  тэр үед хэлсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж