Шинэ жилийн баяр зохион байгуулж байгаа байгууллагуудыг шалгалаа

Хуучирсан мэдээ: 2014.12.26-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн баяр зохион байгуулж байгаа байгууллагуудыг шалгалаа

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн  А/980 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж болон худалдааны төв, зах, хүнс барааны дэлгүүр, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом хэрэгсэл худалдаж буй иргэдийг хамруулан пиротехникийн хэрэгслийн борлуулалтанд тавих хяналт шалгалтын ажлыг энэ сарын 3-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
 Шалгалтад

  • Хан-Уул дүүрэгт 15,
  • Баянгол дүүрэгт 35,
  • Чингэлтэй дүүрэгт 25,
  • Сүхбаатар дүүрэгт 19,
  • Сонгинохайрхан дүүрэгт 5,
  • Баянзүрх дүүрэгт 57,
  • Налайх дүүрэгт 8,
  • Багануур дүүрэгт 12,
  • Багахангай дүүрэгт 5, нийт 181 объект хамрагдав.

Шалгалтын явцад нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаж буй 94 иргэнийг шалгаж,  636 зөрчил илрүүлж, 185 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 36, мэдэгдэл 126, дүгнэлт 3, ажиллагаа зогсоох тогтоол 1, танилцуулга 4-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий  албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавин  ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж