Онцгойгийнхон 1017 хүний амь аварчээ

Хуучирсан мэдээ: 2014.12.26-нд нийтлэгдсэн

Онцгойгийнхон 1017 хүний амь аварчээ

Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10-н жилийнхээ ойг албаны хэмжээнд тэмдэглэлээ. Ойн хүрээнд албан хаагчдынхаа үүрэг гүйцэтгэх чадвар, мэдлэг мэргэжил, хариуцлага, сахилга  батыг сайжруулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарч төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд “Онцгой байдлын алба-10 жил” бүтээлч ажлын аян, болзолт уралдаан ”-ыг зохион байгуулжээ.

Ойн жилдээ “Нарны жим” олон ангит уран сайхны кино, “Алдраа дуурсгасан 10 жил” түүхэн номын цомог, “Сүлдэнд мөнхөрсөн эр зоригийн алба” баримтат киног бүтээж олны хүртээл болгосон байна. Мөн 210 гаруй мэргэжлийн аврагчдын дунд “Мэргэжлийн аврагч-2014” бүсийн аварга шалгаруулах тэмцээн, аймаг, нийслэлийн 280-н ерөнхий боловсролын сургуулийн 2400 гаруй сурагчдын дунд “Өсвөрийн аврагч” тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ. Ойн хурлын үеэр энэ жилийн ажлаа дүгнэн ярилцсан бөгөөд тэд энэ онд 1017 эрдэнэт хүний амь насыг аварч, төрийн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 22,9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж