Сэжигтэй утааг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2014.12.30-нд нийтлэгдсэн

Сэжигтэй утааг шалгаж байна

 

Сураггүй болсон “Airbus A320-200” онгоцны эрлийн явцад Ява тэнгис дэх арлаас сэжигтэй утаа суунаглаж буйг анзаарчээ. “AirAsia Indonesia”  компанийн “QZ8501” нислэгийн чиглэл дагуух Зүүн Белитунг арлын Манггар хотоос 40 гаруй км зайтай газраас утаа суунаглаж буйг Хятадын телевизээр харуулж байна. Индонезийн албаныхан сэжигтэй утааг “Airbus A320-200” онгоцны сүйрлээс гарсан эсэхийг тодруулахаар баг илгээсэн гэж мэдээлжээ.

 

“AirAsia Indonesia” компанийн “QZ8501” нислэг өнгөрсөн ням гаригийн өглөө /XII.28/ Индонезийн агаарын хяналтын төвтэй холбоо тасарснаас хойш сураггүй байгаа юм. Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэх онгоцонд зорчигч 162 хүний хувь заяа өдгөөг хүртэл бүрхэг байна. Онгоцонд нислэгийн багийн долоон гишүүн, 137 хүн, 17 хүүхэд, нэг нярай зорчиж явжээ. Зорчигчдын ихэнхи нь Индонезийн иргэд бөгөөд Өмнөд Солонгосын гурав, Сингапур, Малайз, Их Британийн нэг иргэн байгаа аж.

 

Сураггүй болоод гурав хонож буй “Airbus A320-200” онгоцны эрэлд АНУ, Франц, Австрали улсууд нэгдэж, Ява тэнгис дэх хайгуулын хүрээг тэлжээ. Индонези улсын тэргүүлсэн эрлийн ажиллагаанд Малайз, Сингапур, Австрали, Франц, АНУ улсууд нэгдээд буй бөгөөд Өмнөд Солонгос, Хятад, Франц улсууд туслах хүсэлтээ ирүүлжээ. Ява тэнгисийн зүүн хэсэгт олон улсын 30 хөлөг, 15 нисэх, онгоц эрэл, хайгуул хийж байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: BBC

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж