Ц.Оюундарь МҮОНРТ-ийн дарга боллоо

Хуучирсан мэдээ: 2015.01.05-нд нийтлэгдсэн

Ц.Оюундарь МҮОНРТ-ийн дарга боллоо

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, дөнгөж сая МҮОНРТ-ийн даргаар Ц.Оюундарийг томиллоо. Ц.Оюундарийг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар сонгосон байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюундарь үүрэгт ажлаасаа татгалзаж МҮОНРТ-ийн байранд ирсэнээр хуралдаан эхлээд байсан юм. Ц.Оюундарийг өмнө нь генсекийн ажлаа өгөхийг шаардаж байсан бөгөөд хэрэв ажлаа өгсөн тохиолдолд МҮОНРТ-ийн даргаар томилох тухай ярьж байсан гэх мэдээлэл байна.

Дашрамд дурдахад, МҮОНРТ-ийн захирлаар 9 жил ажилласан М.Наранбаатарыг энэ сарын 2-нд үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг ҮЗ-өөс гаргасан юм.

Т.ДАРХАН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж