Улсын сайн малчин удахгүй тодорно

Хуучирсан мэдээ: 2015.01.06-нд нийтлэгдсэн

Улсын сайн малчин удахгүй тодорно

Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн салбарт тогтвортой ажиллаж, амжилт гаргаж байгаа малчдыг сар шинийн өмнөхөн “Улсын сайн малчин” цол, тэмдгээр шагнаж ирсэн. Уламжлал болон тогтсон эл арга хэмжээ 1992 оноос эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар 496 малчин дээрх цолыг хүртжээ. Энэ жилийн тухайд орон нутгийн удирдлагууд ажлаараа бусдыгаа хошуучилсан 3 хүртэлх малчныхаа материалыг энэ сарын 5-ны дотор салбарын яаманд ирүүлжээ.  

“Улсын сайн малчин” цол, тэмдгээр 2012 онд 55 малчинг, 2013 онд 45 малчинг, 2014 онд 53 малчинг тус тус тодруулсан байна. Ингэхдээ Засгийн газрын 2014 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаар тогтоолын дагуу “Улсын сайн малчин” тус бүрт гурван сая, Улсын тэргүүний малчдын бүлэг” болон “Улсын тэргүүний фермер” тус бүрт таван сая төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулдаг журамтай аж.

Засгийн газрын 2014 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаар тогтоолоор журамд нэмэлт, өөрчлөлт орж, жил бүр “53 хүртэлх” малчинг “Улсын сайн малчин” цол, тэмдгээр шагнахаар болсон юм.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж