А.Тлейханд хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.01.06-нд нийтлэгдсэн

А.Тлейханд хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол хүртсэн УИХ-ын гишүүн А.Тлейханд эрчим хүчний салбарын хамт олон хүндэтгэл үзүүлжээ. Ёслол түүний ажлын гараагаа эхлүүлсэн ДЦС-3 төрийн өмчит хувьцаат компанид болжээ. Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн А.Тлейхан нь 1976 онд ДЦС-3-д зуухан цехэд ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, ээлжийн дарга, цехийн дарга, ерөнхий инженер, станцын дарга гээд удирдах албан тушаалд шат дараалан дэвшиж, улмаар салбарын удирдлагаар томилогдон ажиллажээ. Түүний санаачлан боловсруулсан УИХ-ын 72 дугаар тогтоол нь эрчим хүчний салбарыг зах зээлийн горимд шилжүүлэхэд чухал түлхэц болж, шууд болон шууд бус замаар эрчим хүчний салбарт 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болсныг ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар тэмдэглэсэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж