Брэндон Жейникс ”buzzer shot” хийж, Спөрсийг талбайд нь хожлоо

Хуучирсан мэдээ: 2015.01.07-нд нийтлэгдсэн

Брэндон Жейникс ”buzzer shot” хийж, Спөрсийг талбайд нь хожлоо

НБА-гийн талбайд өнөөдөр хоёр тоглолт боллоо. Өнгөрсөн жилийн аварга баг Сан Антони Спөрс талбай дээрээ Детройт Пистонс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 49-58 харьцаагаар тэргүүлж байсан Спөрс гуравдугаар үед тааруухан тоглолтыг үзүүлснээр 82-77 харьцаагаар хожигдсон юм. Гэвч сүүлийн 10 секунтэд 3 онооны зөрүүгээр хожигдож байсан Детройт Жүди Мийксийн торгуулийн шидэлт, мөн Брэндон Жейникс сүүлийн секунтэд бөмбөг таслаж түүнийгээ амжилтай болгосноор 105-104 харьцаагаар хожиж зургаа дараалсан ялалт байгуулсан байна.

Тус тоглолтод Андрей Друммонд 20 оноо, 17 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Грег Монрэй 17 оноо, 11 самбараас бөмбөг авч мөн тоглолтын төгсгөлийг амжилтай болгосон Брэндон Жейникс 13 оноо, 7 оновчтой дамжуулалыг өгч тусалжээ. Харин эсрэг багаас Айрис 16 оноог авсан бол Тим Данкан 15, Дэнни Грин 13 оноог авчээ.

Бусад тоглолтууд
Финикс Санс 102-96 Милоуки Багс
Детройт Пистосн 105-104 Сан Антони Спөрс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж