Нөөцөд 28,4 мянган тн өвс нөөцөлжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.07-нд нийтлэгдсэн

Нөөцөд 28,4 мянган тн өвс нөөцөлжээ

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагдлаа. Малчид 1.2 сая тн өвс, 22.7 мянган тн сүрэл, 39.2 мянган тн ногоон тэжээл, 29.6 мянган тн үйлдвэрийн, 37.4 мянган тн гар тэжээл бэлтгэсэн бол аймаг, сумын аюулгүйн нөөцөд 28.4 мянган тн өвс, 4.0 мянган тн тэжээл нөөцөлжээ.

Одоогийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос Увсын Хяргас, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Рэнчинлхүмбэ, Чандмань–Өндөр, Булганы Тэшиг, Сэлэнгийн Түшиг, Зүүнбүрэн, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Төвийн Жаргалант, Сүхбаатарын Асгат сумдад 10-16 см байна. Харин Баян-Өлгийн Алтай, Увсын Малчин, Зүүнговь, Баруунтуруун, Түргэн, Улаангом, Завханы Баянхайрхан, Түдэвтэй, Хөвсгөлийн Тариалан, Цагааннуур, Улаан-Уул, Түнэл, Хангал, Булганы Баян-Агт, Хангал, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Орхоны Баян-Өндөр, Сэлэнгийн Зүүн бүрэн, Хэнтийн Дадал, Сүхбаатарын Халзан, Эрдэнэцагаан сумдад 5-9 см, бусад нутгаар 0-4 см байгаа аж.

Гэхдээ Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээгээр арваннэг, арванхоёрдугаар сар олон жилийн дунджаар 1.1-2.2 хэмээр дулаан буюу хур тунадас олон жилийн дунджаас бага байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеэс бэлчээрээс хангах усан хангамж 25 орчим хувиар буурч, цасгүй газрын малын ус холдож, жин буурахад нь бага зэргээр нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд хэллээ.

Дашрамд, мал тооллогын урьдчилсан дүнгээр 51.9 сая толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 15.1 хувь буюу 6.8 саяар өссөн дүн гарлаа.

Эх сурвалж: www.mofa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж