Сурагчид смарт карттай болно

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

Сурагчид смарт карттай болно

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдад зориулсан смарт карт гаргасан байна. Энэ смарт карт нь тухайн хүүхэд бүрт зориулсан айпи хаягтай бөгөөд 40 гаруй төрлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ. Тухайлбал, сурагчдыг хөгжүүлэх олон төрлийн үйлчилгээ авахаас гадна Өргөө кинотеатрт хөнгөлөлттэй кино үзэх, хүүхдүүдэд зориулсан лавлах утаснууд руу холбогдох, нийтийн тээврээр үйлчлүүлэх зэрэг цогц байдлаар ашиглах юм. Үнийн хувьд 1400 төгрөгөөр худалдаагдахаас гадна гурван жил ашиглахаар хийгджээ. Энэ смарт картыг 1-11-р ангийн бүх сурагчид ашиглах юм.

Нийслэлийн хэмжээнд 200 ЕБС-иас 125-д нь энэ смарт картыг ашиглахаар болжээ. Харин зарим сургуулийн хувьд смарт картыг ашиглахаас татгалзсан байна. Харин дээрх 125 сургуулийн сурагчид ирэх сарын 1-нээс смарт картаараа үйлчлүүлнэ.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж