“Гарааны сар” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.01.10-нд нийтлэгдсэн

“Гарааны сар” эхэллээ

Залуучуудын төв байгууллага болох МЗХ  2015 онд Монголынхоо залуустаа хандан “Бүтээе” уриаг дэвшүүлжээ. Уриалгынхаа дагуу сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэх гэнэ. Нэгдүгээр сарыг “Гарааны сар”, хоёрдугаар сарыг “Хайрын сар”, гуравдугаар сарыг “Спортлог сар”, дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар”, тавдугаар сарыг “Ногоон сар”, зургаадугаар сарыг “Хүүхдийн сар”, долдугаар сарыг “Өв соёлын сар”, наймдугаар сарыг “Залуу сар”, есдүгээр сарыг “Номын сар”, аравдугаар сарыг “Ахмадын сар”, арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар”, арванхоёрдугаар сарыг “Барианы сар” гэж нэрлэсэн байна. Түүнчлэн МЗХ нь ирэх хавар “Азийн залуучуудын чуулган”-ыг Монголдоо анх удаа зохион байгуулах ажээ.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж