Шуурхай удирдлага, зохицуулалтын төв 24 цагаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Шуурхай удирдлага, зохицуулалтын төв 24 цагаар ажиллаж байна

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв нь нийслэлийн хэмжээнд ус, дулаан, цахилгаан хангамж, нийтийн тээвэр, хог хаягдал, зам талбайн цэвэрлэгээ, тохижилт үйлчилгээ буюу хотын аж ахуйтай холбоотой бүх асуудлыг нэг төв дээр зангидаж 24 цагийн турш хяналт, зохицуулалт хийн ажиллаж байна. Тухайлбал, Дулааны шугам сүлжээ, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар нэгтгэл, ОСНААУГ болон Зүүн, Төв, Баруун түгээх төвүүд, Нийтийн Тээврийн газар болон бусад холбогдох байгууллагуудтай тогтмол холбоо, мэдээ мэдээлэл солилцох, үүрэг даалгавар өгч хэрэгжилтийг шуурхай хангуулах, шаардлагатай шуурхай зохицуулалтуудыг гүйцэтгэн тасралтгүй хамтран ажилладаг.  2014 оны 10 сарын 24-нөөс үйл ажиллагаа явуулж эхлээд 310005 болон 70117805, 76111005 дугаарын утаснууд дээр нийт 1376 дуудлага хүлээн авсан. Өдөрт дунджаар 20-25 дуудлага ирдгээс нийтийн үйлчилгээтэй холбоотой халаалт, дулаан, цахилгаан, хэрэглээний халуун ус, хальтиргаа гулгаатай холбоотой дуудлагууд ихэвчлэн ирж, иргэдээс ирсэн санал гомдлыг холбогдох шатны байгууллага, албан тушаалтанд цаг алдалгүй шуурхай мэдэгдэж, шийдвэрлэлтэд тогтмол хяналт тавин ажиллаж байна. Мөн инженер хангамжийн болон нийтийн үйлчилгээний байгууллагуудын талаар иргэдээс гарч буй гомдлын барагдалтад шинжилгээ хийх, гомдлыг бууруулах чиглэлээр байгууллага тус бүртэй харилцааны заавар боловсруулан, батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж