Л.Пүрэвсүрэн Энэтхэгийн элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвсүрэн Энэтхэгийн элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Сомнат Гошыг 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Энэтхэгийн харилцаа Иж бүрэн түншлэлийн зарчмаар хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа талууд харилцан тэмдэглээд, цаашид энэхүү харилцааг улам бүр бэхжүүлэх, хамтын ажиллагааг батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт идэвхжүүлэх асуудлаар ярилцав. Түүнчлэн, энэ онд Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, ойн хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бизнес болон соёлын бусад арга хэмжээ зохион байгуулах талаар санал солилцлоо.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж