Алтан бөмбөгийг хэн авах ёстой вэ?

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Алтан бөмбөгийг хэн авах ёстой вэ?

Өнөөдрийн топ сэдвийн талаар өөрийн бодлыг хуваалцья гэж бодлоо. Та бүхэн мэднэ энэ шагнал бол хувийн ур чадварыг илүүд харж олгодог шагнал. Мэдээж амжилт чухал. Тэр амжилтыг ямар нөхцөлд авч байна, тухайн багийн амжилтад өөрийнх нь хувь нэмэр хэр зэрэг байсан бэ гэж харах нь зүйн хэрэг. Ингээд…
 

Роналдо. Аваргуудын лигт Реалыг 10 дахиа түрүүлээхэд чухал хувь нэмэр оруулсан. Өөрөө мэргэн буучдын жагсаалтыг илэрхий өнгөлсөн нь дээрх амжилтад хэр зэрэг нөлөөлснийг давхар нотолно. Энэ бол том амжилт байсан.

 
Месси. Багийн амжилт байхгүй. Гэхдээ хувийн амжилтаараа бүх цаг үеийн гэж яригдахаар даацтай 2 нэр хүндийн оргилд хүрсэн. Ла Лигийн болон Аваргуудийн лигийн бүх цаг үеийн мэргэн бууч болоод түүнийгээ зассаар л яваа. Шигшээн хувьд Аргентиний шигшээ багийг дэлхийн аваргын финал хүртэл чирсэн. ДАШТ-ий шилдэг тамирчнаар сонгогдсон нь том нотолгоо.

 


Нойер. ДАШТ-д түрүүлсэн. Тийм ээ том амжилт! Хамгийн том нэр хүндтэй тэмцээнд түрүүлсэн. Гэхдээ!!! Германы шигшээ баг түүний ачаар түрүүлсэн гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Нойерийн үүргийг үгүйсгээгүй байна. Гэхдээ Германы шигшээ хаа хаанаа л сайн байсан. Нэг нь нэгнээсээ гоцолж онцгойрсон эсэхийг хайж байгаа бол тэр хүн нь Кроос юм аа гээд Германы ард түмэн саяхан сонгочихсон. Товчхондоо Нойер шигшээдээ лидер нь байгаагүй. "11" цохиод тэр олон хаагаад ч юм уу Герман аваргалаагүй шүү дээ. 2002 оны Дэлхийн аваргад Герман шигшээ хүртэл явахад Кааны үзүүлсэн нөлөөг одоогийн Нойертэй харьцуулах ч юм биш.


Миний бодлоор Нойер Ballon d'or-дох боломж хамгийн бага.


-Дэлхийн аваргы мөнгөн медаль түүхэн рекордууд.

-Аваргуудын лигийн онцгой түрүү, нөлөө.

Энэ хоёрын хооронд л маргаан өрнөх байх. ДАШТ бол ДАШТ шүү дээ! Роналдо шигшээгээ Дэлхийн аваргад аваад орсон нь үнэн хэдий ч шилдэг 32-т юу ч хийж чадаагүй, юу ч!! Эцэст нь хэлэхэд сонголтыг шигшээ багуудын ахлагч, дасгалжуулагч, сэтгүүлч нар хийх учраас хэн ч байсан бай тэдний сонголтыг үнэлнэ. Тэд энэ тал дээр арай илүү мэднэ гэдэгт итгэдэг!

Э.АМАРСАЙХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж