Ноён уулаа аврахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Ноён уулаа аврахыг уриаллаа

2200 жилийн түүхтэй Хүннү гүрний хаад, ноёд, язгууртны булш хадгалагдаж буй Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён Хайрхан уулаа хамгаалан авч үлдэх талаар нутгийн ард иргэд болон Ноён уулаа аврах хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, түүхийн ухааны доктор Б.Балжинням, байгаль орчны иргэний зөвлөлийн Ж.Ганбаатар нарын хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ноён уул нь Хүннүгийн үеийн арван гурван хаадын шарил, том жижиг 200 гаруй булш бунхан болон эртнээс шүтэж ирсэн үнэлшгүй үнэт олдворууд байдаг газар юм. Энэхүү түүхийн үнэт өв болсон нутагт "Сентра Гоулд" компани алтыг нь ухахаар төлөвлөж байгааг хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байлаа. Ноён уулаа аврах хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид хэлэхдээ,

-Сентра Гоулд компани нь Монголын байгаль орчны хуулийг зөрчиж ойр орчин, ой модоо цэвэрлэхгүй удсанаас болж ойр хавь нь бохирдож, эмийн ургамал  устахад хүрээд авсан байна. Түүнчлэн Будангийн гол, Балжийн голууд энэ компанийн  буруугаас болж ширгэж байгаа гэж хэлсэн юм. 

Ноён уулаа хамгаалж авч үлдэхэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул иргэд ба төрийн бус байгууллагууд нэгдэж аймгийн хэмжээнд буш улсын хэмжээнд тууштай тэмцэж Ноён уулаа, Хүннүгийн үеийн үнэт олдворуудаа хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээнэ хэмээсэн юм.

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж