Эрүүлжүүлэх асуудлыг эргэн харахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Эрүүлжүүлэх асуудлыг эргэн харахыг хүсчээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр биеэ авч явах чадваргүйгээр согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг эмнэлгийн байгууллага хариуцах болсон асуудлыг зарим гишүүдийн зүгээс эргэн харахыг хүссэн байна.

Тухайлбал, Ж.Батзандан гишүүн эмнэлгээр явж, эмч нартай уулзсан талаараа хэлж. Эмч нар монголчууд агсам согтуу тавьж, бид эрүүлжүүлж чадахгүй нь. Хүн хүч дутаад байна. Цагдаагийн дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг хэлж байна гээд “Европын улсуудад архи уусан ч хүмүүс нь агсам согтуу тавиад байдаггүй. Монгол хүн архи уугаад л агсам тавьдаг. Бараг хашаа болгон, орон сууцны орц болгон нэг агсам тавьдаг нөхөртэй. Хууль зүйн яамны бодлогоо эргэн харах шаардлагатай байна. Хямралын үед архи уудаг хүний тоо цөөрдөггүй, улам л нэмэгдэнэ шүү” гэсэн байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж