Автобусны жолоочид 9 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

Автобусны жолоочид 9 жилийн ял оноожээ

“Цонжин болдог” орчимд буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баян даваагийн адаг зам дээр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан орон нутгийн автобус осолдож долоон хүн амь насаа алдсан осол өнгөрсөн зургаадугаар сарын 1-нд гарсан. Энэ хэргийг шүүх хурал болж шүүхээс “Дайчин сүх” компанийн жолооч С.Болдбаатарт есөн жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх шийтгэлийг оноожээ. С.Болдбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс ийнхүү осол гаргасан гэж буруутгасан гэнэ. Энэхүү ослын улмаас долоон хүний амь нас хохирч, есөн хүн хүнд бэртэж, 13 хүн хөнгөн бэртсэн байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж