“Милан” шөвгийн наймд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

“Милан” шөвгийн наймд үлдлээ

Италийн лигийн цомын тэмцээний 1/8 шигшээ тоглолтын эхний тулаан өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт Италийн алдарт “Милан” клуб талбай дээрээ “Сассуоло” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авснаар шөвгийн наймд шалгарч үлдлээ.

Тоглолтын 38 дахь минутад Паццини гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин  63 дахь минутад зочдоос Сансоне торгуулын цохилтоос тэнцүүлэх нь тэр. Гэвч 86 дахь минутад “Милан”-аас Найжел Де Йонг гоолдож, багтаа хожил авчирсан юм. Ингэснээр шөвгийн наймд шалгарч үлдлээ.

Өнөөдөр Италийн цомын хүрээнд “Парма” талбай дээрээ “Кальяри” клубыг, “Торино” талбай дээрээ “Лацио”-г хүлээж авч тоглох юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж