Тэд үнэхээр салсан гэж үү?

Хуучирсан мэдээ: 2015.01.17-нд нийтлэгдсэн

Тэд үнэхээр салсан гэж үү?

Ирина Шейк,  Криштиану Роналду
Фото: Juan Medina / Reuters

Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналду найз бүсгүй Ирина Шейктэй таван жил үерхсний эцэст хоёр тийш болсон нь дуулиант мэдээлэл болж байна. Ирина Шейк энэ удаа Роналдугийн ээжийн насны ойд зориулсан хүлээн авалтад очихоос татгалзсан нь тэдний маргааны гол шалтгаан болсон тухай зарим хэвлэлүүд бичиж байна.

Иринатай хамт Дубайд Зул сарын баярыг тэмдэглэсэн Роналду ээжийнхээ 60 насны ойд очиж, сюрприз барих гэсэн боловч модель бүсгүй түүнтэй хамт явахаас татгалзсан бололтой.

“Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолд Ирина найз залуутайгаа хамт ирээгүй нь, мөн Роналду сэтгэгдлээ хэлэхдээ найз бүсгүйдээ ямар ч талархлын үг зориулаагүй зэрэг нь тэднийг салсан гэх дээрх мэдээллийг улам бүр бататгаж байгаа талаар шар хэвлэлүүд шуугиж байна. Тэд үнэхээр салсан гэж үү?

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж