Хуучирсан мэдээ: 2015.01.17-нд нийтлэгдсэн

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотын “Кокүгикан” спортын ордонд үргэлжилж байна. Хацү башёгийн долоо дахь өдөр буюу өнөөдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Такаясүг, ёкозүна Какүрюү М.Ананд Эндог давлаа. Харин ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширагийн 4-с барилдаж буй Жёокорюүд, сэкивакэ Ичиножёо А.Ичинноров озэки Кисэносатод уналаа.

Башёг долоон өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо ганцаараа долоон даваатай тэргүүлж байгаа бол ёкозүна Харүмафүжи, озэки Кисэносато, маэгаширагийн 6-с барилдаж буй Окиноүми нар зургаан даваа, нэг унаатай удаалж байна. Мөн ёкозүна Какүрюү, озэки Котошёогикү болон Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Токитэнкү А.Хүчитбаатар нарын найман бөх таван даваа, хоёр унаатай болжээ.

Монголын бөхчүүдээс: (7 өдрийн дараах байдлаар)

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 7-0

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 6-1

Ёкозүна Какүрюү М.Ананд 5-2

Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 3-4

М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-4

М-7 Кёкүтэнхо Н.Цэвэгням 3-4

М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-3

М-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-2

M-13 Араваши Э.Дөлгөөн 3-4

M-13 Токитэнкү А.Хүчитбаатар 5-2

Асасэкирюү Б.Дашням 1-6

 

Жюүрёо:

Барууны 4 Таканоива А.Баасандорж 2-5

3үүний-5 Шёотэнро Д.Нямсүрэн 2-5

3үүний-9 Сэйро А.Өнөболд 4-3

3үүний-12 Азүмарюү С.Тодбилэг 5-2

3үүний-14 Сакигакэ Я.Баттүшиг 2-5

Макүшита

Барууны -10 Гочёозан Д.Ууганбаатар 4-0

Барууны-13 Рюүонами Б.Буянжаргал 1-3

Зүүний-18 Дайшёохи Р.Шижирбаяр 2-2

Барууны-20 Сэншёо Э.Баярбат 1-3

Санданмэ

Зүүний 12 Дайонами Б.Ууганбаатар 0-4

Зүүний -91 Садахикари Д.Наранцогт 2-2 гэсэн амжилттай явна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж