Жолооч нарын эрх ашгийг хамгаална

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Жолооч нарын эрх ашгийг хамгаална

"Монголын жолооч нарын эрх ашиг хамгаалах холбоо"-ноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол хууль зөрчсөн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  Хэвлэлийн бага хуралд тус холбооны тэргүүн М. Санжаа болон удирдах зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Тэд хэлэхдээ, “НИТХ-ын 2013 оны 13/47 тогтоолоор баталсан "Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам" болон  төлбөрийн хувь хэмжээг тогтоосон ИТХ-ын тогтоол нь хууль зөрчсөн байна. Үүнийг захиргааны хэргийн  анхан шатны шүүхээр хууль бус гэж нотолсоор байтал 2015 оны төсөв батлахдаа уг асуудлаар дахин шийдвэр гаргаж  10,6 тэрбум төгрөгийг хураахаар шийдвэрлэсэн нь нийгэмд  болон жолооч нарт ихээхэн бухимдал төрүүлж байна” гэв.

Мөн сүүлийн үед жолооч нарын эрх ашиг ихээр зөрчигдөж байгааг шүүмжилсэн юм.  Энэ талаар ч жолооч нараас багагүй гомдол тус холбоонд ирдэг байна.  Ялангуяа автомашин эзэнд нь мэдэгдэлгүйгээр  ачиж авч явах нь хүний өмчид  бүдүүлгээр хандаж байгаа  явдал гэж Монголын жолооч нарын эрх ашиг хамгаалах холбооныхон онцлов.

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж