“Ээлтэй” өрхийн эмнэлгийн барилгыг актална

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

“Ээлтэй” өрхийн эмнэлгийн барилгыг актална

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/46 дугаар захирамж гаргаж, “Азийн Хөгжлийн Банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд түр суурьшуулах үйлчилгээтэй 50 айлын орон сууцны барилга барихтай холбогдуулан “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн  төв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй 8 дугаар хорооны конторын барилга нийт 169 сая 511 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар боллоо.

Акталж данс бүртгэлээс хасч байгаа барилгыг буулгахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.

Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

 
АКТАЛЖ, ДАНСНААС ХАСАХ ЭРГЭЛТИЙН БУС
ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ

 

д/д

Хөрөнгийн нэр

Хаяг байршил

Ашиглалтад орсон он

Балансын үнэ /төгрөг/

Хуримтлагдсан элэгдэл /төгрөг/

Үлдэгдэл үнэ /төгрөг/

1

Ээлтэй өрхийн эмнэлгийн барилга

СХД
8 дугаар хороо

2001

61 883 974

9 724 050

52 159 924

2

8 хорооны конторын барилга

1975

107 194 500

51 661 794

55 532 706

3

Хорооны 3 тал хашаа

1975

433 200

433 200

0,0

 

Нийт дүн
 

 

169 511 674

61 819 044

107 692 630

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж