”Рома” шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

”Рома” шөвгийн наймд шалгарлаа

Италийн Лигийн цомын 1/8 шигшээ тоглолтууд явагдаж байгаа билээ. Энэ хүрээнд Сери А-гийн хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй "Рома" клуб "Эмполи" клубтэй тоглож, 2-1 харьцаатай буулгаж авсанаар шөвгийн наймд шалгарлаа.

Тоглолтын тав дахь минутад Итубе тооны харьцааг 1-0 болгон "Рома" тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Харин тэдний тэргүүлэл 80 дахь минут хүртэл үргэлжилсэн бөгөөд эсрэг багийн сэлгээгээр орж ирсэн Верди тооны харьцааг тэнцүүлсэнээр тоглолт нэмэлт цагт шийдэгдэхээр болсон юм.

Ингээд нэмэлт цагийн 114 дэх минутад "Рома" клубын хагас хамгаалагч Де Росси 11 метрийн торгуулийн цохилтоос гоолдсоноор багаа шөвгийн наймд үлдээсэн юм. Одоогийн байдлаар Лигийн цомын шөвгийн наймд "Милан", "Парма", "Лацио", "Ювентус", "Рома" клубүүд үлдээд байна.

Харин үлдсэн гурван багийн хоёр нь өнөө шөнө тодорно. “Фиорентина” талбай дээрээ “Атланта”, “Интер” болон “Сампдория”-гийн тоглолт болох учиртай. Харин 22-нд “Наполи” талбай дээрээ “Удинезе” клубтэй тулах юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж