Харүмафүжи, Какүрюү нар уналаа

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

Харүмафүжи, Какүрюү нар уналаа

-Хакүхогийн араас нэг унаатай нэхэж явсан Харүмафүжи сэкивакэ Аойямад унасан бол  Какүрюү озэки Котошёгикүд мөн дийлдлээ.

 

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ. Токио хотын “Кокүгикан” спортын ордонд болж буй Хацү башёгийн 11 дэх өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал озэки Гойэдог цүкидаши мэхээр өвдөг шороодуулж, ээлжит даваагаа авлаа. Харин түүний араас ганцхан унаатай нэхэж явсан Харүмафүжи сэкивакэ Аойямад унасан бол ёкозүна Какүрюү озэки Котошёгикүд мөн дийлдлээ. Котошёгикүгийн хувьд тавин хувийн амжилтаа хийж байна.

Энэ өдөр озэки Кисэносато Аминишикигээр ес дэх даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил найм дахь даваагаа авлаа. Харин сэкивакэ Ичиножёо Точиношинд унаж, үлдсэн өдрийн барилдаануудад унах эрхгүй боллоо.

 

Монголын бөхчүүдээс: (11 өдрийн дараах байдлаар)

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 9-2
Ёкозүна Какүрюү М.Ананд 8-3
Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 4-7
М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-5
М-7 Кёкүтэнхо Н.Цэвэгням 5-6
М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-3
М-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-4
M-13 Араваши Э.Дөлгөөн 6-5
M-13 Токитэнкү А.Хүчитбаатар 7-4

Жюүрёо:

Зүүний-2 Асасэкирюү Б.Дашням 2-9
Барууны 4 Таканоива А.Баасандорж 3-8
3үүний-5 Шёотэнро Д.Нямсүрэн 4-7
3үүний-9 Сэйро А.Өнөболд 5-6
3үүний-12 Азүмарюү С.Тодбилэг 5-6
3үүний-14 Сакигакэ Я.Баттүшиг 3-8 гэсэн амжилттай явна.

 

 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж