Арилжааны 13 “ломбард”-аа цэгцлэхсэн

Хуучирсан мэдээ: 2015.01.22-нд нийтлэгдсэн

Арилжааны 13 “ломбард”-аа цэгцлэхсэн

Үндэсний статистикийн хо­рооноос гаргасан тоон мэдээллээр банк­ны системийн хэмжээгээр ча­­­­нар­­гүй зээл 2014 оны арван­хоёр­­дугаар сарын эцэст 625.7 тэр­бум болж, өмнөх сарынхаас 5.7 тэрбум буюу 0.9 хувиар, өм­нөх жи­лээс 59.9 тэрбумаар өс­сөн гэ­сэн тоон мэдээллийг гарга­жээ. Статистик тоон мэдээлэл үнэн бол Монголын арилжааны 13 банкнаас нэлээдгүй олон нь үүд хаалгаа барьчихсан байхаар тоон мэдээлэл харагдаж байна.

Гэ­тэл өнөөдрийн нөхцөл бай­далд хэн баяжиж, хэн нь ядуурч, хэ­ний шалгуур өндөрсч, хэн нь шалгуурт бүдэрч байна вэ гээд тооцоод үзэхээр арай өөр тоо гарна. Нийслэлийн дүү­рэг болгонд, байшин болгоны му­харт ломбард ажиллаж байгаа нь тэд ашигтай ажиллаж байна гэ­сэн үг. Яг үүнтэй адилхан эдийн засаг хямарсан ийм үед банк нэмж байгуулагдах сураг дуулдаж байгаа нь банкны үйл­чилгээ ашигтай байгааг хэлээд бай­гаа хэрэг юм.

Монгол Ул­сын Ерөнхийлөгчийн хэл­сэнч­лэн манайд үйл ажиллагаа явуул­­даг арилжааны банкууд бүгд л ломбард шиг ажилладаг бол­­чихлоо. Үйлчлүүлэгчийн хү­­­сэл таашаалд нийцүүлэх гэ­хээс илүү өөрсдөө яаж ашиг олох вэ гэдгээ чухалчилна. Ээмэг бөгжний сэтэрхий, гар утас, зу­рагтны зураас бү­рийг шин­­­жилж, өндөр хүү­гээр иргэ­дийг шул­даг. Үйлчлүүлэг­чийн ба­­раа бү­тээгдэхүүнийг ямар ч зөв­шөө­рөлгүйгээр зарж бор­луулж, тэн­­дээс олсон зөрүү мөн­гөө эр­гүүлж өгдөг ломбард нэг ч байх­гүй.

Энэ талаар хууль гар­гана хэмээн ярьсан ч эрх ашиг нь харшилж байгаа хэсэг бүлэг, ломбардын бизнесээр хөлжсөн хү­мүүсийн лобби хуулийн төс­лийг хэлэлцүүлгийн шатанд ч оруулахгүйгээр нам дарж чад­жээ.Яг үүнтэй адилхан арил­жааны банкууд үйлч­лүүлэгчээсээ хэ­дэн төг­рөг ахиу авахаа л урьтал бол­гохоос тухайн хэрэглэгчийн сэт­­гэл ханамж, үйлчилгээнээс авч байгаа таашаалын талаар бо­дохыг ч хүсдэггүй нь то­дор­хой байгаа юм. Үүнийг олон жи­шээгээр нотолж болно.

Эхлээд эрсдэл үүрэх чадвартай болъё

Монгол Улс үйлдвэрлэгч орон болох гоё, гоё мөрөөдөл ярьж байгаа. Энэ талаар бод­логыг бо­ловсруулж, яам хүр­тэл бай­гуул­лаа. 888 төсөл хөтөл­бө­рийг өнгөрөгч хоёр жилд эхлүүлсэн ч ихэнх нь банкны шалгуур дээр бүдэрчээ. Монголд үйл ажил­лагаа явуулж байгаа арил­жааны банкуудын шалгуур нь хэтэрхий өндөр. Техник тех­нологи, үл хөдлөх хөрөнгө барь­цаалахаас биш юм хийх гээд ирсэн үйлчлүүлэгчийнхээ тол­гойг үнэлэх тогтолцоо энэ салбарт байхгүй байна.

Дэл­хийн хэмжээний томоо­хон төсөл хөтөлбөрийг сан­хүү­жүү­лэх мөнгөгүй, аж ахуйн нэг­­жүү­дийнхээ байр сав­тай зууралдаж суухаар яаж ураг­шаа хөгжих билээ. Жилийн 24 хувийн хүүтэй мөнгөөр хэн ч дэлхийн хэмжээнд импорт­лох бараа бүтээгдэхүүн үйлд­вэр­лэж чадахгүй. Олсон хэ­дэн төгрөгөө банкны хүү, ажилч­дынхаа цалинд өгсөөр эцэст нь хаалгаа барьж, банкны ча­нар­гүй зээлийн хэмжээ тэр х­э­рээр нэмэгдэх нь тодорхой юм.

иймээс хадгаламжинд байршуулсан баячуудын мөн­гөөр өнөө маргаашаа өнгө­рүүлж байгаа арилжааны бан­куу­дын бие даах чадварыг нэмэг­дүүлж, эрсдэл үүрэх ак­тив хөрөнгөтэй байх талаар хя­налт тавих шаардлагатай бай­на. Монгол хүний оюун ухаа­ныг үнэлж, том том төсөл хө­төл­бөрийг санхүүжүүлэх банк гаднаас орж ирэх гэхээр тээг садаа болж байгаа хүмүүс нь банкны эзэд өөрсдөө байх жишээтэй.

Өрсөлдөөн дун­даас л үйлчлүүлэгч сайныг нь сонгодог. Эрсдэл үүрэх чад­вар­тай, том төсөл хөтөлбөр сан­хүүжүүлж байж л эргээд ашгаа олох учиртай. Дэлхийн том том банкууд яг л энэ зарчмаар ажил­ладаг. Харин манайд арай гай­гүй хөрөнгөтэй нь дааж давш­гүй өндөр шалгуур тавиад гэ­дий­чихдэг, арай жул нь сан­хүүжүүлэх мөнгөгүй гэсэн шалт­­гаан тоочоод төрийг гоо­чил­дог байдлаар ажиллаж бай­гаа юм. Ийм байхад үйлдвэрлэл хөг­жинө гэж ярих нь сэрүүн зүүд л болох билээ.

Банкны салбарт салхи оруулмаар байна

Ам.долларын ханшийн өсөлт, монгол төгрөгийн үнэ­гүй­дэл зэргээс шалтгаалан Мон­голбанк бодлогын хүүгээ өнгө­рөгч долоо хоногт 13 хувьд хүр­гэв. Гэтэл л өнөөх эрсдэл даах чадваргүй арилжааны бан­кууд зээл гаргахаа больж эхэл­сэн сурагтай. Тэр дундаа най­ман хувийн хүүтэй зээлийг гаргахгүй гэсэн чиглэл ба­римталж эхэлжээ. Шалтгаан нь найман хувийн хүүтэй зээл­ээс олох ашиг байхгүй байгаа явдал.

Төрийн албанд ажилладаг бол өгнө гэх зэргээр шал­гуур нь өндөр байсан ч олон мянган залуус найман ху­вийн зээлийн ач буянаар орон байртай болсон. Мэдээж зээ­лээ эргэж төлж чадахгүй, удааш­руулах, хугацаа хойшлох асуу­дал байх нь мэдээж. Гэтэл ашиг­гүй гэсэн шалтгаанаар энэ зээлээс татгалзаж байгаа бол гадны банк орж ирэх бо­ломжийг тэд нээж өгөх ёстой биш үү.

Дотоодын үйлд­вэр­лэлийг чинь дэмжээд өгье, зээл өгмөөр байна, бидэнд зах зээ­лээ нээгээд өгөөч гэсэн асар их хөрөнгөтэй банк дараалал хүлээгээд санал өгөөд сууж байгаа. Гэтэл бид чадна хэмээн зөрүүдэлж, Монголын зах зээлийг эзэлчихсэн атлаа ашиг алга, найман хувийн хүүтэй зээл олгохгүй гэж хэлж байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй баймаар. Монголын үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө, банкны сал­бар дампуурна гэсэн цөөхөн эздийн эрх ашиг иргэдийн сонголтод нөлөөлөх ёсгүй юм.

Ча­дахгүй бол зайгаа тавьж өгөхөөс өөр сонголт байхгүй гэдгийг ойлгох цаг нь болж. Энэ мэтээр банкны салбарын дампуурлыг тоочоод байвал барагдахгүй. Банкинд цалингаа барьцаа болгож, эд хөрөнгөө барьцаалаад зээл авч байхад тэд зээлсэн мөнгөнөөс нь хувь аваад сууж байна. Зээл олгохдоо эхлээд банкны ашгаа бодож хүү­гээ суутгадаг асуудлыг удаа дараа хөндлөө. Нэг удаа зээл авчихсан бол нэг жилдээ авах­гүй.

Нэг банкинд зээлтэй бол нөгөө рүү очиж болохгүй, аав чинь зээлтэй бол ах дүү чинь төлж барамгүй өртэй бол гэх мэтээр зээл өгөхгүй байх шалтгаан хэтэрхий олон. Бэлэн мөнгөний машин хэрэг­лэх болгондоо 500, 100 төгрөгөө суут­гуулдаг. Дэлхийд өндөр тех­нологи нэвтэрчихээд бай­хад дараалал үүсгэдэг, банк хоо­рондын гүйлгээ нь 300 төг­рө­гөөс суга өсч 2000 төгрөг хүр­чихсэн байх жишээтэй.

Баахан би­чиг цаас цуглуулсны дараа 10 хүрэхгүй сая төгрөгийн ца­лингийн зээл өгдөг, малчдын мал барьцаалдаг, үл хөдлөх хө­рөнгийг нь багахан хөрөнгөөр үнэлдэг банк манайх шиг цөөхөн хүн амтай улсад тав зургаа л байхад хангалттай. Харин үндэсний хэмжээний бүтээн байгуулалт санхүүжүүлдэг, ир­гэдийн бодит орлогыг зөв үнэлж, үл хөдлөх хөрөнгөтэй бо­ло­ход дэмжлэг үзүүлдэг, үйлд­вэрлэлийг дэмждэг, эд хө­рөн­гийг нь бус оюун ухааныг нь төсөл хөтөлбөрийг нь барь­цаалж зээл олгодог банк ус агаар шиг хэрэгтэй байна.

Ийм банк хэр олон байна тэр хэм­жээгээр бид дотоодын үйлд­­вэрлэлээ хөгжүүлж, баялаг бүтээдэг улс болох учир­тай. Баячууд банкинд мөн­гөө байр­шуулж хүүгээр нь амьдар­даг бус хөрөнгийн зах зээл дээр эр­гэл­дүүлдэг болох гарц ч нээг­дэх юм биш үү.

Б.ӨНӨРТОГТОХ

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж