Их аварга Хакүход хоёр л даваа үлдлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.22-нд нийтлэгдсэн

Их аварга Хакүход хоёр л даваа үлдлээ

Их аварга Хакүхо М.Даваажаргал Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэж, бүх цаг үеийн манлай бөхөөр тодроход хоёр даваа үлдлээ.

Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлвэл 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дэх рекордыг эвдэж, Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэж, бүх цаг үеийн манлай бөхөөр тодрох билээ. Тэрээр өнөөдөр озэки Котошёогикүг давснаар 12 дахь даваагаа авч, тэргүүлэгчийн байраа хадгалж үлдлээ. Хакүхо араас 10 даваатай хоёр бөх яваа нь ёкозүна Харүмафүжи, озэки Кисэносато нар юм. Тиймээс их аваргын хувьд одоо хоёр л ялалт байгуулахад сүүлийн өдрийг хүлээлгүй түрүүлэх боломжоо хадгалж үлдэх юм.

Хакүхо тэмцээний 13 дахь өдөр буюу маргааш озэки Кисэносатотой барилдана. Мөн энэ өдөр ёкозүна Харүмафүжи, Какарюү нар оноолт таарчээ.

 

 

Монголын бөхчүүдээс: (12 өдрийн дараах байдлаар)

Макүүчи:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-2
Ёкозүна Какүрюү М.Ананд 9-3
Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 4-8
М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-5
М-7 Кёкүтэнхо Н.Цэвэгням 5-7
М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-4
М-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-5
M-13 Араваши Э.Дөлгөөн 6-6
M-13 Токитэнкү А.Хүчитбаатар 8-4

Жюүрёо:

Зүүний-2 Асасэкирюү Б.Дашням 3-9
Барууны 4 Таканоива А.Баасандорж 4-8
3үүний-5 Шёотэнро Д.Нямсүрэн 4-8
3үүний-9 Сэйро А.Өнөболд 6-6
3үүний-12 Азүмарюү С.Тодбилэг 6-6
3үүний-14 Сакигакэ Я.Баттүшиг 3-9 гэсэн амжилттай явнa.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж