Барилга угсралтын ажлын жагсаалтыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.23-нд нийтлэгдсэн

Барилга угсралтын ажлын жагсаалтыг баталлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” А/60 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны 2014 оны 72 дугаар тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт Орон сууцны 7 дугаар хорооллын “Ү” хэсэгчилсэн талбайн цахилгаан, дулааны инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын жагсаалтыг баталлаа.

Батлагдсан төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай 158 тэрбум 285 мянган төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 он дамжин хэрэгжүүлэх гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт, Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа.

Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР  ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ
 ОРОН СУУЦНЫ 7 ДУГААР ХОРООЛЛЫН “Ү” ХЭСЭГЧИЛСЭН
 ТАЛБАЙН ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ
СҮЛЖЭЭНИЙ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

2015 онд санхүүжих

1

Орон сууцны 7 дугаар хорооллын “Ү” хэсэгчилсэн талбайн 2*250 кВА цахилгаан дамжуулах дэд өртөөг 2*800 кВА хүчин чадалтай болгон өргөтгөх, тоног төхөөрөмжийн угсралтын ажил /СБД, 9-р хороо/

68 725 728,0

2

Орон сууцны 7 дугаар хорооллын “Ү” хэсэгчилсэн талбайн УДДТ хүртлэх 1 дүгээр хэлхээний дулааны Ф250 мм-ийн голчтой, цэвэр усны Ф150 мм-ийн голчтой шугамын барилга угсралтын ажил /СБД, 9-р хороо/

89 559 914,0

 

ДҮН

158 285 642,0

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж