Oрон нутгаас олон баг оролцлоо

Хуучирсан мэдээ: 2015.01.23-нд нийтлэгдсэн

Oрон нутгаас олон баг оролцлоо

МХБХ-ны энэ жилийн эхний тэмцээн болох өсвөрийн Футзалын Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 8-20-ны хооронд нийт 9 өдөр явагдлаа. Энэ удаагийн тэмцээнд нийт 51 багийн 620 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, багийн тоглолтын арга техникээрээ өрсөлдлөө. Тэмцээн хөвгүүдийн U-11, U-13, охидын U-13 гэсэн төрлөөр аваргуудаа шалгаруулав.  Энэ жилийн тэмцээний хувьд Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Төв, Багануур, Замын-Үүд, Орхон гэх мэт орон нутгаас олон баг тамирчид ирж оролцож байгаагаараа онцлог болсон юм.  

 
МХБХ-ны Өсвөрийн УАШФТ-ий тоглогчид:
 
1. Шилдэг хаалгач охидын U-13 – Х.Содгэрэл /Хан-Уул баг/
2. Шилдэг тэгш тоглогч охидын U-13 – Хулан /Архангай баг/
3. Шилдэг довтлогч охидын U-13 – Болормаа /Титэм Хужирт/
4. Шилдэг хаалгач хөвгүүдийн U-11 – Тэмүүжин /Дэрэн клуб/
5. Шилдэг тэгш тоглогч хөвгүүдийн U-11 – Төгөлдөр /Хараацай клуб/
6. Шилдэг довтлогч хөвгүүдийн U-11 – Мөнхжаргал /Сэлэнгэпресс/
7. Шилдэг хаалгач хөвгүүдийн U-13 – Ган-Очир /Төв айаг баг/
8. Шилдэг тэгш тоглогч хөвгүүдийн U-13 – Энхжаргал /Хүчит Чулуут ДМЮ/
9. Шилдэг довтлогч хөвгүүдийн U-13 – Тэмүүлэн /Багануур Хар Алмааз баг/
 
 МХБХ-ны Өсвөрийн УАШФТ-ий хүрэл медалийн эзэд:
 
Охидын 13 хүртэлх насны ангилалд хүрэл медаль Б.Болд дасгалжуулагчтай Хан-Уул баг Хөвгүүдийн 11 хүртэлх насны ангилалд хүрэл медаль Л.Банзрагч дасгалжуулагчтай "Арвис" баг
Хөвгүүдийн 13 хүртэлх насны ангилалд хүрэл медаль Д.Нанжид дасгалжуулагчтай "Хүчит Чулуут ДМЮ" баг
 
МХБХ-ны Өсвөрийн УАШФТ-ий мөнгөн медалийн эзэд:
 
Охидын 13 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль К.Баттулга дасгалжуулагчтай Архангай  баг
Хөвгүүдийн 11 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртсэн С.Эрдэнэбат  дасгалжуулагчтай  "Дэрэн" баг. 
Хөвгүүдийн 13 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль А.Түвшинтөгс дасгалжуулагчтай Төв аймаг баг
 
МХБХ-ны Өсвөрийн УАШФТ-ий аваргын алтан медалийн эзэд:
 
Охидын 13 хүртэлх насны ангилалд алтан медаль Д.Эрхэмбаяр дасгалжуулагчтай "Титэм Хужирт" баг
Хөвгүүдийн 11 хүртэлх насны ангилалд алтан медаль Игорь Ловцов дасгалжуулагчтай "Хараацай" баг 
Хөвгүүдийн 13 хүртэлх насны ангилалд алтан медаль Э.Шинэбаяр дасгалжуулагчтай "Хараацай" баг
                                               
                                             Монголын Хөлбөмбөгийн Холбоо
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж