НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаан болно

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 23 дугаар хуралдаан 1 дүгээр сарын 29-ний өдөр буюу Пүрэв гарагт болно. Хуралдаанаар Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам батлах тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн дэд хөтөлбөр батлах тухай, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж