Ерөнхийлөгчийн суудлаас радиогийн хөтлөгч рүү

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн суудлаас радиогийн хөтлөгч рүү

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Йозеф Блаттер хэрвээ удахгүй болох холбооны ерөнхийлөгчийн сонгуулиар бүдэрвэл радиод ажиллах болно гэсэн байна.

1998 оноос хойш 200 гаруй улсын гишүүнчлэлтэй энэ том айлыг удирдаж яваа тэрээр 5 дах удаагаа Ерөнхийлөгчийн суудлын төлөө нэр дэвшин өрсөлдөхөөр болоод байгаа юм. Энэ жилийн 5-р сард болох сонгуульд Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн  даргаар ажиллаж байсан Жером Шампань, Иорданы хун тайж Али бин Аль Хуссейн, Францын шигшээ багийн тамирчин Давид Жинола нарын зэрэг хүмүүс нэр дэвшин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа юм. “Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн  албан тушаалаас буусан анхны өдрөө би шууд л радио руу явна.  Радио телевизийг бодвол илүү хүртээмжтэй гэж би хувьдаа боддог. Тэгээд ч миний багын мөрөөдөл бол радиогийн сэтгүүлч болох. Хэдий олон жил өнгөрч, нас явсан боловч энэ санааг боломжийн гэж бодож байгаа. Хүн ямар ч ажил хийсэн өөрийн мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэй шүү дээ” гэж Блаттер CNN –д өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.

Эх сурвалж: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж