Харүмафүжи Д.Бямбадорж Говь-Алтай аймгийн хүндэт иргэн болно

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Харүмафүжи Д.Бямбадорж Говь-Алтай аймгийн хүндэт иргэн болно

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас мэргэжлийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийг аймгийн хүндэт иргэнээр өргөмжлөхөөр болжээ. ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал захирамждаа “Сүмогийн их ертөнцөд Монгол Улс болон Говь-Алтай аймгаар цоллуулж, аймаг орон нутгаа дэлхийд сурталчилахад үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ төрсөн нутаг Чандмань сумандаа хүмүүнлэгийн болон бүтээн байгуулалтын олон ажлыг хийж гүйцэтгэсэн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг “Аймгийн хүндэт иргэн” шагналаар шагнасугай” гэсэн байна. 

Монгол улсын хүчит заан Р.Даваанямын бага хүү Д.Бямбадорж мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна цолыг хүртсэн билээ.

Харүмафүжи энэ оны анхны Хацү башёг 11 даваа, 4 унаатайгаар өндөрлүүлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж