Гучаад барилгыг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2015.01.31-нд нийтлэгдсэн

Гучаад барилгыг дуудлагаар худалдана

Төрийн өмчит байгуллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламжийн дуудлага худалдаа үргэлжилж байна. Энэ онд нийтдээ 30 орчим барилга байгууламжийг дуудлагаар  худалдана гэдгийг Төрийн өмчийн хороо /ТӨХ/-ноос мэдээлж байна. ТӨХ-ноос ашиглалтгүй байгаа болон ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан төрд данстай  үл хөдлөх хөрөнгийн судалгаа, жагсаалт гаргаж эхэлжээ. Одоогийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 441 дүгээр ангийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийх үнэлгээчнийг сонгон шалгаруулж байгаа ажээ. Уг сонгон шалгаруулалтад 14 иргэн санал ирүүлжээ.  Мөн  хүүхдийн эмнэлэг барих хөрөнгө босгох зорилгоор Засгийн газрын 10 дугаар байрыг дуудлага худалдаанд оруулна.  Уг барилгын үнэлгээ тогтоох  үнэлгээчнийг сонгон шалгаруулахаар зар түгээгээд байгаа гэнэ.

Түүнчлэн энэ онд Барилгын Политехникийн коллежийн дадлагын газрын барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах асуудлыг Засгийн газарт тавих ажээ. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байрлалтай нийтийн байранд оршин суугч иргэдэд “Орон сууц эзэмших эрхийн бичиг” олгох ажлыг хийж байгаа гэнэ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж