Онгоцны ослоор амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Онгоцны ослоор амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна

16.40 цаг

 

Тайваний аврагчид голоос 28 зорчигчийг эсэн мэнд аварч, 15 хүний цогцосыг олж гаргажээ. Үлдсэн зорчигчдийг голд живсэн онгоцны эх бие дотроос хайж байна.

 

 

Тайваний “TransAsia” компанийн “ATR 72-600” онгоц орон нутгийн цагаар өнөөдөр /II.4/ 10.55 цагт Шиньбей хотноо “Кеелунг” голд унаж осолдсон билээ. Тайпей хотоос Кинмен арал хүрэх байсан “GE235” нислэгт 58 хүн зорчиж явсны 31 нь Хятадын жуулчид байжээ. “GE235” нислэг хөөрөх үед цаг агаар тогтуун байсан бөгөөд ослын шалтгаан тодорхойгүй байна.

 

Үүнээс өмнө өнгөрсөн долдугаар сард “TransAsia” компанийн “ATR 72-500” онгоц Пенху аралд газардах үедээ осолдсоноос 48 хүн амь үрэгдэж, 10 хүн гэмтэж бэртэж байжээ. “TransAsia” компани нь Тайванийн гурав дахь том агаарын тээвэрлэгч аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: USA today

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж