СУИС хүртэлх замыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

СУИС хүртэлх замыг хаалаа

Өнөөдөр 15 цаг өнгөрч байхад “Хаан гэр” рестораны барилгад гарсан галыг 18.10 цагийн байдлаар унтрааж чадаагүй байна.

Уг галыг унтраахаар гал унтраах зургаан машинтай баг ажиллаж байгаа хэдий ч согтууруулах ундаа их хэмжээгээр хадгалж байсан нь хүндрэлтэй байдал үүсгээд байна.

Галын цар хүрээ томорсон тул галд унтраагчдыг угаартахаас сэргийлэн түргэний эмч нарыг бэлэн байдалд ажиллуулж байна. Мөн гал гарсан газрын ойролцоо хэсгийн автозамын хөдөлгөөнийг түр зогсоож, хуучнаар "Хүнсний IV" дэлгүүрээс СУИС хүртлэх замыг хаагаад байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж