Телевизүүдийн чуулган болж байна

Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

Телевизүүдийн чуулган болж байна

Монгол улсад хоёр дахь жилдээ болж буй “Монголын телевизүүдийн чуулган” өнөөдөр “Blue Sky”-д нээлтээ хийлээ.

“Монгол ТВ” телевиз, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж буй уг чуулган “Монголын телевизүүдийн тогтвортой хөгжил” үндсэн сэдвийн хүрээнд болж байна. Чуулганд Монголын телевиз, хэвлэл мэдээлэлийн байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож байгаагаас гадна Los Angeles Times, CMM-I, Content Asia зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллаж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтаар Монголын телевизүүдийн тогтвортой хөгжлийн зам, Телевизүүдийн сэтгүүл зүйн ёс зүй, Телевизийн Олон улс дахь дүр төрхийг хэрхэн бүрдүүлэх вэ?, Монголын телевизийн салбарын боловсон хүчин ба ирээдүй, Дэлхийн телевизийн контентын чиг хандлага гэх мэт асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Чуулганы хоёр дахь өдөр буюу маргааш гадаад контент, форматын үзэсгэлэн худалдаа болно. Үзэсгэлэнгийн үеэр телевизийн нэвтрүүлгийн шилдэг санаа шалгаруулах тэмцээн зохион байгуулж, шилдэг санааны эзэд телевизийн удирдлагуудтай гэрээ байгуулах боломжтой юм байна.

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж