“Ахмадуудаар битгий улстөр хий”

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

“Ахмадуудаар битгий улстөр хий”

Ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлагыг МАН-ын бүлгээс эхлээд ахмадын холбоодууд тавьж байгаа. Зээлийн хүүг бууруулах боломжийн талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Тэтгэврийн зээл бол өндөр  эрсдэлтэй зээлийн жагсаалтад багтдаг. Ний нуугүй хэлэхэд яамны зүгээс арилжааны банкуудын олгож буй тэтгэврийн зээлийг болиулах, хүүг нь бууруулах хууль эрхзүйн зохицуулалт байхгүй.  Ийм юман дээр тэтгэвэр авагчдыг хатгаж,  хөхөө өвлийн хүйтэнд гадаа  жагсаагаад л. Улстөрөө зөв  хиймээр байна.  Сар шинэ болох гэж байхад ахмадуудаа бага улстөр хий л дээ. Үнэнийг бол хатуу хэлдэг байх хэрэгтэй” гэх хариулт өглөө.

Өндөр настангууд өчигдөр тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг шаардан, Барилгачдын талбайд жагсаал хийсэн. Тэд  дунджаар сард 1.5, жилд 18 хувийн хүүтэй олгогдож байгаа тэтгэврийн зээлийн хүүг 50 хувиар бууруулахыг шаардсан юм. Мөн МАН-ын бүлгээс тэтгэврийн зээлийн хүүг бууруулах  ажлыг бодит ажил болгохоо илэрхийлээд  байгаа.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж