Пауль наймаалж ӨАБНУ-д зоогийн сүлжээнд ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Пауль наймаалж ӨАБНУ-д зоогийн сүлжээнд ажиллана

Хөлбөмбөгийн тоглолтын хожлыг яг таан алдаршсан Пауль наймаалж далайн бүтээгдэхүүний зоогийн газруудын сүлжээний рекламыг Өмнөд Африкт хийхээр болжээ.
Алдартай наймаалжийн ер бусын авъяас нь тэр цэнхэр нүдэн нялцгай биетэнг уг сүлжээний гол брэнд сети гэх далайн бүтээгдэхүүний цуглуулгын тавагтай хоолны бэлгэдэл болгох гэнэ. Тэр шинэ брэнд нь жинхэнэ спортын хорхойтнуудын хоол байх юм байна. Хоолны бүтцэд сам хорхой, хек загас нялцгай биетнүүд ордог ба шарсан төмс дагалдана.
Наймаалж Пауль энэ хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнээр Германы багийн бүх тоглолт ба шөвгийн хоёр тоглолтын дүнг 100 хувиар таасан билээ. Түүний алдар нэр нь далайн хүрээлэндээ бараг нэг сая евроны орлого өгсөн гэдэг. Гэхдээ энэ талаар албан ёсны мэдээ байхгүй. Наймаалжийг дагаад Аргентин, Орост бас таадаг нохой, Малайзид тоть гарч ирсэн ба тааварч ямаа, усан гахай, шувуу, тэмээ хүртэл гарсан байв. Малайзийн тоть Испанийг дэлхий аварга болно гэж сугалсан бол Аргентины нохой анхныхаа таавраар багийнхаа хамт хожигджээ. Нэг тэмээ Голландыг төлөөлсөн жүржийн оронд Испанийг төлөөлсөн улаан лууванг идэн тааж байх шиг байна лээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж