Мессид ердөө хоёр гоолын дамжуулалт хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

Мессид ердөө хоёр гоолын дамжуулалт хэрэгтэй

 

Испанийн Ла лигийн 22 дугаар тойргийн хүрээнд явагдсан "Барселона" болон "Атлетико Билбао" клубүүдын тоглолтын үеэр Аргентин довтлогч Лионель Месси хоёр оновчтой дамжуулалт өгсөн билээ. Ингэснээр тэрбээр Испанийн Примерад өөрийн 105 дахь оновчтой дамжуулалтаа өгсөнөөр Португалийн шигшээ багийн домогт тоглогч асан Луиш Фигуг гүйцэхэд ердөө хоёр гоолын дамжуулалт хэрэгтэй болж байна. Мөн хаалттай цохилтоос гоолдсон тоогоороо Бразилын домогт тоглогч Ривалдогийн өмнө бичигдэж эхэлсэн бөгөөд одоо түүний өмнө Роберто Карлос 16 гоол, Кристиано Роналду, Роналдиньогийн 15 гоолыг гүйцэх үлдэж байна. Гэхдээ эдгээр тоглогчдоос Роналду өөрийн гоолын тоог нэмэх нь гарцаагүй биз ээ.

 

 

Эх сурвалж:www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж