200 жил “хүлээсэн” охин

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

200 жил “хүлээсэн” охин

Маркийн удамд 200 гаран жилийн дараа мэндэлсэн Мила охин

Английн нэгэн гэр бүлд 200 гаран жил хүсэн “хүлээсэн” охин төрж, удам угсаагаа баярлуулжээ. Кент мужийн Мейдстон хотод оршин суугч Марк Лорийн удамд 1809 оноос хойш охин хүүхэд мэндлээгүй байжээ. Мэргэжлийн гольфын дасгалжуулагч Марк Лорийн гэргий Ханна гурван хүү төрүүлсний эцэст өнгөрсөн аравдугаар сард охин төрүүлснээр 200 гаруй жилийн удмын хүлээлтийг эцэслэжээ. Маркийн  удамд бүхэл бүтэн таван үе дараалан охин төрөөгүй нь хачирхалтай тохиолдол юм. Маркийн удмын хамгийн сүүлийн эмэгтэй болсон Бэссие Лори нь Английн III Георг хааны үед, Чарльк Дарвинтай нэг онд мэндэлсэн байжээ. 

Марк эхнэртэйгээ үерхэж эхлэхдээ л удамд нь таван үе дамжин дандаа хүү төрснийг ярьж байжээ. Тэд гэрлэсэн ч дараалан гурван хүү төрснөөр охинтой болох найдлага алдарч эхлээд байсан аж. Гэхдээ Ханна дөрөв дэх удаагаа жирэмслэж, охинтой болсон байна.

Марк, Ханна нар Лорийн удамд 200 гаруй жил охин төрөөгүйг олон эмч, мэргэжилтнээс асуухад 50/50 хувийн боломжтой гэсэн ч шалтгааныг нь тайлбарлаж чадахгүй байсан аж. Гэхдээ хүүхдийн хүйс үргэлж эцгээс шалтгаалдаг гэнэ. Өндгөн эс зөвхөн  “X” хоромсом агуулсан байдаг тул эр бэлгийн эс “X”, “Y” хоромсомын алиныг нь агуулснаас хүүхдийн хүйс шалтгаалдаг аж.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Dailymail.co.uk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж