“Цагаан сар экспо” үзэсгэлэн худалдаанд урьж байна

Хуучирсан мэдээ: 2015.02.11-нд нийтлэгдсэн

“Цагаан сар экспо” үзэсгэлэн худалдаанд урьж байна

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярыг угтаад ХААН Банк харилцагчиддаа сар шинийн худалдан авалт хийх “Цагаан сар Экспо-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 02-р сарын 10-12-ны өдрийг дуустал Төв ХААН Банкинд зохион байгуулж байна. Өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд ХААН Банктай хамтран ажилладаг ААН байгууллагууд оролцож, өөрсдийн шилдэг бүтээгдэхүүнээ та бүхэнд санал болгож  байгаа юм.

“Цагаан сар Экспо-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа нь айраг сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, эсгий сүлжмэл эдлэл, ноос ноолууран бүтээгдэхүүн, жимс хүнсний ногоо, тавгийн идээ чихэр, ус ундаа, гоо сайхан, бэлэг дурсгал гэсэн ангиллаар бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээр төрөлжсөн байна.

ХААН Банкны Бизнес Инкубатор төвөөс үндэсний үйлдвэрлэл болон бизнес эрхлэгчидээ дэмжин 2 дахь жилдээ зохион байгуулж буй тус өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд Говь ХК, Гоёл кашмер ХХК, Тесо ХХК, Витафит ХХК, Тэнгэрийн хишиг ХХК, Траст трейд ХХК, Улаанбаатар гурил ХХК зэрэг томоохон компаниуд, хувиараа бизнес эрхлэгч нийт 44 ААН  байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулан, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж байна.  
Ураг төрлөөрөө уулзан золгох Цагаан сарын баяраар үндэсний бараа бүтээгдэхүүнээ хайртай дотны хүмүүстээ бэлэглэн, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, чанартай бараа бүтээгдэхүүнээр зочидоо дайлж, гарын бэлэг өгөх тэрхүү сонголтонд тань дэмжлэг болох “Цагаан сар Экспо-2015” өргөтгөсөн үзэсгэлэнд өргөнөөр оролцоорой.  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж