МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлалаа

Хуучирсан мэдээ: 2015.02.11-нд нийтлэгдсэн

МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлалаа

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ.

Үндсэн шаардлага:

– Англи хэлний яриа, бичгийн чадвар сайтай

– Олон улсын хэмжээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чадвар, туршлагатай байх.

Бүрдүүлэх материал:

-Сонгон шалгаруулалтад орох тухай өргөдөл

-Албан хаагчийн анкет

-Дээд боловсролын дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан)

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Ажил байдлын тодорхойлолт (Ажиллаж байсан байгууллагын)

-Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эх хувийн хамт

-Цээж зураг 2 хувь (3×4 см)

Сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг 2015.02.12-ны 09:00 цагаас2015.02.25-ны 18:00 цаг хүртэл МСНЭ-ийн байранд хүлээн авна. Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сангийн байр. Б корпус. 2-р давхар. 11 тоот. Утас: 330948, 99991706, 99841725.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж