Шадар сайд уян хатан ажиллахыг сануулжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

Шадар сайд уян хатан ажиллахыг сануулжээ

МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх Стандартчилал, хэмжил зүйн газрын ажилтай танилцаж удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үүрэг даалгавар өглөө.

Стандартчилал, хэмжил зүйн газар төрийн захиргааны байгууллагуудаас анх удаа Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Чанарын удирдлагын тогтолцоо”-г  нэвтрүүлж байгаа, Авилгатай тэмцэх газраас “Төрийн байгууллагын шударга байдлын түвшингийн үнэлгээ”- гээр Засгийн газрын 27 агентлагаас  хоёрдугаар байранд шалгарсанд Шадар сайдын зүгээс талархалтайгаа байгаагаа илэрхийлж баяр хүргэлээ. 

Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж,  бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх, Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүйн салбарын үйл ажиллагаа чухал үүрэг  гүйцэтгэдгийг онцлоод хууль эрх зүйн хүрээнд үндэсний чанарын бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, мөн ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг дарамт шахалтыг багасгах тал дээр нь онцгой анхаарч ажиллах шаардлагатайг цохон тэмдэглэжээ.

Шадар сайдын зүгээс аймгуудын СХЗүйн хэлтэсийн байрны засвар үйлчилгээ, хэмжих хэрэгсэл, эталон тоног төхөөрөмжийг шинэчлэх, СХЗүйн хэлтэсд ажиллаж буй ажилтан, албан хаагчдын зэрэг дэвийг УБ хотынхонтой адил болгох зэрэг ажлыг шийдвэрлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн байна.

Уулзалтын төгсгөлд Шадар сайд “Стандарт гэдэг бол иргэд, аж ахуйн нэгжид торгууль тавих хэрэгсэл байх ёсгүй.  Стандарт нь үйлдвэр, аж ахуйн нэгжийн тарифын бус саад байх ёсгүй. Өөрөөр хэлбэл хөгжлийн саад байх учиргүй. Шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж уян хатан ажиллах хэрэгтэй” гэж үүрэг болгосон юм.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж