Ума Турманы бүтэлгүй өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

Ума Турманы бүтэлгүй өөрчлөлт

Цагтаа Холливудад гоо үзэсгэлэнгээрээ гайхагдаж байсан 44 настай жүжигчин Ума Турман царай алджээ. “Алгадалт” цуврал киноны нээлт дээр очсон түүнийг хүмүүс ярвайж харсан байна. Түүний нүүрэнд баг зүүчихсэн юм шиг харагдаж байсан гэнэ. Тэрбээр нүүр амандаа ботоксыг дэндүү ихээр шахуулсан бололтой.  Кино одын шинэ дүр төрх фэнүүдэд нь таалагдаагүй учир шоконд оржсон гэж Британийн Daily Mail-д бичжээ.

Жүжигчин эмэгтэй улаан хивсний ёслолын зурганд зориулж Рене Зеллевегерийг дууриаж мэс засал хийлгэсэн нь ийн амжилтгүй болсон гэх мэдээлэл гарч байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, Ума Турман blepharoplasty-ийн тусламжтайгаар нүдэн доорх уутаа арилгуулсан аж. Мөн нүүрний хэлбэрээ өөрчлүүлсэн. Дух, хацар, эрүүндээ мэс засал хийлгэсэн байх магадлалтай гэнэ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж