Токиод ижил хүйстнүүдэд батламж олгоно

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

Токиод ижил хүйстнүүдэд батламж олгоно

Японы Токио хотын Шибуяа дүүргийн удирдлагууд ижил хүйстэн хосуудад “хамтрагч”-ийн батламж олгож эхлэхээр төлөвлөж байна. Шибуяа дүүргийн захирагч Тошитаке Кувахарагийн мэдээлснээр энэ нь бэлгийн чиг баримжааны цөөнх хүмүүсийг хүндэтгэж, тэдний нийгмийн орчныг бүрдүүлэхийн тулд хийж буй ажил гэнэ. Ижил хүйстэн хосууд албан ёсоор гэр бүл биш учраас хамтран амьдарч орон сууц түрээслэх, эмнэлэгээр үйлчлүүлэхэд хүндрэл учирдаг аж. Үүнийг шийдвэрлэхийн тулд тэдэнд “хамтрагч”-ийн батламж олгох болжээ. Гэхдээ энэ батламж нь ердөө бэлэгдэлийн ач холбогдолтой байх гэнэ. Учир нь Японы хуулинд гэрлэлтийг эсрэг хүйсний хоёр хүн харилцан тохиролцсоны үндсэн дээр  харилцаагаа бататгаж, гэрчилгээ авсныг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг аж.

Токио хотын худалдаа болон үзвэр үйлчилгээгээрээ алдартай дүүрэг бөгөөд хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэгт тооцогдоно.  217 мянган оршин суугчтай Шибуяа дүүрэгт 10 мянган гадаадын иргэн амьдардаг байна.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence-France Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж